Latest Movies :
ТА ХУУЧИН БЛОГ РУУ ОРСОН БАЙНА. MARGAD.TK ГЭЖ ОРНУ УУ

БҮХ ОЛОН АНГИТ КИНОНЫ ЦЭС

ХУУЧИН ХАЯГ РУУ ОРСОН БАЙНА MARGAD.TK ГЭЖ ОРНО УУ.
Үргэлж л сайхныг мөрөөдөөд. Дандаа сайныг хараад урагшаа алхана. Үнэн зүйл юу вэ? гэвэл аз жаргал бусад нь хэрэггүй. Дэргэд минь иргэн тойронд минь сайн сайхан байгаа итгэж байна. Өнөөдөр энэ мөчөөс эхлээд бүх зүйлийн сайхныг нь өөрийн болгож бусдыг нь хаяна. Бүх зүйл сайхан байна. Бүх зүйл надад байна. Би баяртай байна. Надад хүн бүр аз жаргал өгч байна. Мөн би ч гэсэн тэдэнд аз жаргалыг мэдрүүлж байна. Аз жаргал баяр баясгалан бусдыг нь харах ч үгүй сонсох ч үгүй мэдрэх ч үгүй.


Home » » Миний охиныг хүчирхийлсэн хүмүүсийг “Биеийг нь үнэлүүлсэн ч ашиг олсон нь тогтоогдоогүй” гээд сулласан

Миний охиныг хүчирхийлсэн хүмүүсийг “Биеийг нь үнэлүүлсэн ч ашиг олсон нь тогтоогдоогүй” гээд сулласан

Миний охиныг хүчирхийлсэн хүмүүсийг “Биеийг нь үнэлүүлсэн ч ашиг олсон нь тогтоогдоогүй” гээд сулласан
 
Хүний наймаанд өртсөн охиных нь хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхгүй бол зулын гол болно” хэмээн Хэл­­мэг­дэгсдийн хөшөөний өмнө суулт хийж байсан Ц.Ган­зориг учир битүүлгээр амь насаа алдсан талаар бид мэдээлсэн.


 
Өнгөрсөн даваа гарагт тохиосон Олон улсын хүний эрхийн өдрөөр тавигд­сан илтгэлүүдэд энэ хэргийн та­лаар цухас дурдаж байна лээ. Гурван жил бусдад хүчир­хийлүүлж, бие сэтгэлээрээ хохи­р­сон охиныхоо төлөө явж байгаад амь насаа алдсан Ц.Ганзоригийн эхнэр М.Наран­туяатай гэр бүлийг нь сүйр­лийн ирмэгт хүргэсэн эл хэргийн талаар ярилцлаа.

 -Та манай уншигчдад өөрий­гөө танилцуулаач?

-Намайг Магсарын Наран­туяа гэдэг. Би 1986 онд нөхөр­тэйгөө танилцаж, 27 жил хамт амьдар­лаа. Бид нэг хүү, гурван охин­той. Харамсалтай нь, манай гэр бүл хохирсон дээрээ давхар хохироод байна.
-Танай охиныг хоёр ч удаа бусдад хулгайлагдсан гэж сонс­сон. Анх хэзээ алга болсон юм бэ?

-Гэр бүлийг маань сүй­рүүл­чихээд байгаа энэ аймшигтай хэрэг 2005 оны хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн юм. Тухайн үед хүүхдээ алга болчихоор нь маш их цочирдсон. Манай хүүхдүүд 21 ца­гаас хойш гэрээсээ гар­даггүй, хаана явж байгаагаа байнга хэлдэг, хүмүүжил сай­тай. Хөршүүд маань “Танай хүүх­дүү­дэд хийж чадахгүй ажил гэж байх­гүй юм аа” гэдэг. Гэтэл тэр нэг өдөр охин маань бусдад хулгайлагдаж, ма­най гэр бүлийн амьдрал орвонгоороо эр­гэсэн дээ. Охиноо алдсан бид эхлээд цаг­даагийн байгууллагад хандсан. Өргөдөл бичиж өгөхөд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн “Танай охиныг гурав хоногийн дараа хайна. Тэр болтол ах дүү, найз нөхдийнхөөрөө хайж бай” гэсэн. Хуулиндаа тийм байдаг юм гэнэ. Маш эмгэнэлтэй байгаа биз дээ. Гурав хоног байтугай гурван цагийн дотор хүн амиа алдаж болно. Тэгээд жаахан хэл ам хийхээр цагдаа нар худлаа хэлээд байдаг. “Хүүхдийн чинь зургийг хотын бүх цагдаагийн хэлтсээр тараасан” гэж байгаа юм. Алга болоод бараг сар болсных нь дараа 102-оос очиж асуухад “Охины чинь тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна. Одоо бүртгүүлчих” гэсэн. Тэр хугацаанд бид байж болох бүх л газраар хайж, хүн бүрээс асуусан. Хүн үр хүүхдийнхээ төлөө өөрөө л гүйхгүй бол хариуцдаг байгууллага, цагдаа нар юу ч хийдэггүй юм байна лээ. Тэр гурван жилд манай гэр бүл үнэхээр амьдын хагацал гэдгийг үзсэн. Траншейны таг онгорхой харагдвал “Энд уначихсан юм биш биз” гэж очиж үзнэ. “Хүн нас баржээ, цогцос олдлоо” гэхээр л гүйж очдог. Ийм л хэцүү байлаа. Хамгийн аймшигтай нь цаг­даагийн байгууллага хүн хайж байгаад сураг нь гарахгүй бол “Сураггүй болсон” гээд хүн амын бүртгэлээс хасдаг юм байна. Сүүл­дээ цагдаа нар надад “Та хүүхдээ сураггүй болсон гэж бод” гэж хэлсэн. Бүх л итгэл найдвараа тавьж байсан цагдаа нь ингэж хэлэхээр хүн арга тасардаг юм билээ.
-Цагдаа нар танай охиныг хайхад сэтгэл гаргаагүй, олж өгөө­гүй гэсэн үг үү?

-Тийм. Ерөөсөө хөдлөөгүй. 16 настай охиноо алдсан эцэг, эх яаж шаналж байгааг мэдсэн хэрнээ сэт­гэл гаргаагүй.
-Тэгээд яаж олсон юм бэ?

-Найдвар тасраад байтал “Та­най хүүхэд хаяг тогтоох төвд бай­гаа юм шиг байна” гэсэн битүү сураг сонссон. Гурван жи­лийн дараа гээд бод доо. Тэр мөч арга тасарсан бидэнд итгэл найдварын гэрэл гэгээ төрүүлсэн. Яарч сандраад очиход үнэхээр мөн байсан. Гурван жил охиноо хараагүй бид уйлалдаад бөөн л юм боллоо. Охиноо хаанаас олдсоныг хаяг тогтоох төвийн ажилтнуудаас асуухад “Энэ хүүхэд манайд 3-4 удаа баригдаж ирж байна. Ээж, эгч нь гээд өөр хүмүүс ирдэг” гэж байгаа юм. “Юу гэсэн үг юм бэ, би төрүүлсэн эх нь байна. Яагаад манай хүүхэд энд баривчлагдаж ирсэн юм бэ” гэхэд “Танай хүүхэд чинь биеэ үнэлэгч шүү дээ” гэсэн. “Ээж, эгч нь байна” гээд хүн ирж аваад байсан болохоор сураг нь гарахгүй байсан юм билээ. Тухайн үед “биеэ үнэлэгч” гэдэг үгийг сонсоод цочирдсон ч эсэн мэнд байгаа охиноо хараад тэр талаар ярихыг ч хүсээгүй. “Би төрсөн эх нь мөн. Хүүхдээ аваад явна” гэж байгаад гэртээ авч иртэл урьдын цовоо, сэргэлэн хөөрхөн охин маань хүний нүүр эгцэлж харж чадахаа байчихсан, хүнтэй юм ярь­даггүй болчихсон байсан. 16 настайдаа бусдад хулгайлагдаж, гурван жил хүчээр биеийг нь үнэлүүлж, зодуулж дарамтлуулж байсан болохоор тийм хачин болсон байх.
-Биеийг нь үнэлүүлж бай­сан гэдэг асуудлаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Талийгаач бид хоёр цаг ал­далгүй Хүчирхийллийн эсрэг төвд хандаж, охиноо сэтгэлзүйчтэй уул­зуулсан. Охинтой минь уулзсан сэтгэлзүйч “Битгий охиноо шахаж шаардаарай. Маш хүнд нөхцөлд байсан байна. Тийм зүйл дундаас амьд гараад ирсэнд нь баярлах ёстой шүү. Цаг хугацаа хэрэгтэй” гэсэн. Охин минь миний ээж, аав дээр өссөн л дөө. Тийм болохоор “Эмээ дээрээ баймаар байна” гээд очсон юм. Хэдэн сарын дараа ээж “Энэ хүүхэд чинь жирэмсэн болчихсон байна. Нөхөр, хүүхдийнх нь эцэг гэж байна уу гэхээр битгий тэр тухай ярь гээд уурлаад байх юм” гэсэн. Охин маань гурван жил хүчирхийлэлд өртөөд жирэмсэн болсон байсан. Бүр таван сартай болсон байхад нь мэдсэн юм. Би­дэнд анхны хүүхэд нь гэдэг ойлголт байснаас охин маань бэл­гийн мөлжлөгт орсон гэдэг ямар ч ойлголт байгаагүй. Нэгэнт том болчихсон хүүхэд болохоор аргагүй гаргасан даа.
-Дараагийн удаа алга болохдоо хүүхдээ төрүүлчихсэн байсан уу?

-Хүүхдээ гаргаад гурван сарын дараа бас л алга болчихсон. Хүүх­дэд сүүний мөнгө гэж сард 20.000 төгрөг өгдөг байсан юм. Хүүх­дээ аавдаа үлдээчихээд 2010 оны нэгдүгээр сарын 19-нд хүүх­дийнхээ мөнгийг авахаар банк явсан юм билээ. Орой ажил тарах үед нөхөр маань утасдаад “Хүүхэд уйлаад болохоо байлаа. Охиныг ажил дээрээ байлгаад байгаа юм уу, хурдан явуулаач” гэсэн. “Энд ирээгүй, хаашаа явсан юм” гээд л дахиад эрэл сурал болсон. Бид Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтэст хандаж, өргөдөл гаргахад нөгөө л гурав хоногоо ярьсан. “Танай хүүхэд өмнө нь алга болж байсан юм бол тэр газар руугаа явсан биз. Гурав хоногийн дараа хайж эхэлнэ. Тэр болтол ах дүү, найз, нөхөд, хамаатан садангийнхаа гэрээс хай” гэсэн. Бид өөрсдөө хайсан. Хамгийн гол нь гуравхан сартай хүүхэдтэй байсан болохоор хэцүү. Нэмэлт тэжээл иддэггүй. Сүүгээр хооллож байсан жаахан хүүхэд эх нь алга болчихоор үнэхээр хэцүү юм билээ.
-Хаагуур хайсан бэ?

-Цагдаа нар, танилууд маань Цамбагаравын автобусны буудал, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал, тэндхийн зочид буудлууд, Тагнуулын ерөнхий газрын хойд талын цэцэрлэг, “Улаанбаатар” зо­чид буудлын урд байгаа хү­мүүсээс асууж, сураглахыг зөвлө­сөн. “Өмнө нь тийм хүмүүстэй орооцолдож байсан бол тэнд нь биеийг нь үнэлүүлж байгаа” гэсэн л дээ.
Охид, хүүхнүүд зардаг хү­мүүсээс асуухаар “Юун хүмүүс яах гэж яваа юм” гээд зодох гэдэг. Тэгэхээр нь талийгаач бид хоёр “Их черби” гэдэг харуул хамгаалалтын газартай гэрээ хийж, хамгаалагч дагуулж явсан. Хамгаалах хүнгүй бол тийм газраас охиноо хайна гэж саналтгүй. Зургийг нь үзүүлж ойролцоо байдаг цагдаа нараас асуухаар “Энэ чинь биеэ үнэлэгч. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард биеэ үнэлж яваад баривчлагдсан” гэж байгаа юм.
Зарим цагдаа нь бүр шал өөр юм ярьж, төөрөгдүүлэх гэж оролддог. Бөхийн өргөөний цаад талд байдаг цагдаагийн хэсгийнхэн охиноо хайж яваа биднийг дэмжиж, туслахын оронд манай машиныг зогсоож, нэгжиж, “Та нар энүүгээр эргэлдэх ёсгүй. Наад үйл ажиллагаагаа зогсоо, боль” гэх зэргээр саад хийж байсан. Тэгэхэд би цагдаа нар нөгөө охид, хүүхнүүд зардаг хүмүүстэйгээ нийлээд явж байдаг юм болов уу гэж бодсон.

Бид цагдаа нарт хөөгдсөн ч охиныхоо сургийг гаргаж чадсан л даа. Биеэ үнэлдэг О гэх эмэгтэй мөнгөөр мэдээлэл өгөхөөр тохирсон юм. Тэр эмэгтэй өөрийнхөө биеийг үнэлэхийн хажуугаар охиныхоо биеийг үнэлдэг. Маргааш нь О-той уулзаж, мэдээллээ авах гэтэл “Би та нараас болж үхтэлээ зодууллаа. Би юу ч хэлэхгүй. Амь насаа бодож байна” гээд айчихсан байсан.
“Гурван сартай хүүхэд нь өлсөж, цангаад байна” гэж гуйж байж Алтанзул гэдэг эмэгтэй охиныг маань авч явсныг мэдсэн. Энэ мэдээллийг аваад Багшийн дээдийн урд байдаг цагдаагийн пост дээр очиж цагдаа нараас гуйхад биеэ үнэлдэг Уянгаа гэдэг охиныг зааж өгсөн. Тэр охин нь бидэнд Алтанзулын Дарь-Эхэд байдаг гэрийг зааж өгөхөөр болсон. Одоо тэр охин нас барчихсан л даа, зайлуул. Тэр шөнөдөө гэрийг нь заалгаж авчихаад маргааш нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэл­тэст очиж Цогтбаатар гэдэг байцаагчид мэдэгдсэн юм. Байцаагч манай хүүг нэг цагдаатай хамт “Алтанзулыг гэрээс нь авч ир” гээд явуулсан. Алтанзулын гэрт нь очиход бас л охид, хүүхнүүд зардаг Ариунбаатар гэдэг залуу хамт байсан гэсэн. Ариунбаатар нь манай охиныг хүчирхийлж хүүхэдтэй болгосон залуу.
-Ариунбаатарыг танай охины хүүхдийн эцэг гэдгийг яаж мэдсэн юм бэ?

-Хүний наймаа хийдэг хүмүүс маш айхтар. Охиныг эмээгийндээ байхад нь Ариунбаатар манайд “Хүүхдийнх нь эцэг байна. Уулз­маар байна” гэж ирдэг байсан юм. Бид монгол хүн юм болохоор ямар ч байсан хүүхдийнх нь эцэг гээд эмээгийнд дагуулаад очиход охин “Яах гэж энэ хүнийг дагуулж ирсэн юм. Би арай гэж зугтаж байхад...” гээд уйлж байсан. Тэгээд л охиныг хаана байгааг нь мэдээд авчихсан байгаа юм. Манай хүүг цагдаатай хамт Алтан­зулын гэрт очиход бөөн хү­мүүс архидаж, зодолдоод сууж байсан гэсэн. Хүү Ариунбаатарыг таньж   байсан болохоор Алтанзултай хамт аваад гарсан байгаа юм. Нүүр ам нь хөх няц болчихсон, өвгөнтийн хөндийн архичин гэмээр эмэгтэй Ариунбаатартай хамт Цагдаагийн хэлтэст ирсэн. Тухайн үед би Цогтбаатар байцаагчид “Энэ хү­нийг хорьж өгөөч. Хорихгүй бол манай охин олдох юм уу” гэхэд “Боломжгүй” гэдэг хариу өгсөн. Гэхдээ “Ийм нөхөд дараа нь юу ч ярьж магадгүй” гээд Алтанзулын зодуулж, цохиулсан зургийг нь аваад, “Алтанзулаар охиноо заалгаж ав” гээд биднийг хамт явуулсан. Цагдаагийн хэлтсээс гарч амжаагүй байхад Алтанзул “Яасан их цагдаад хэлдэг хулгайчууд вэ” гээд намайг үсдээд авсан. Харин ч цагдаа нар ирж болиулсан юм.
-Алтанзул “Мөнгө өгвөл охины чинь байгаа газрыг зааж өгнө” гэсэн л үү?

-Тийм. Цагдаагийн хэлтсээс гарч явтал Алтанзул “Та нар яасан юм ойлгодоггүй юм бэ. Хэдэн төгрөг гаргаад өгчих юм бол охиныг чинь тэр дор нь гаргаад өгнө шүү дээ” гэсэн. Охиноо олж авахын тулд аргаа барсан бид түүнээс хэдийг нэхээд байгааг нь асуухад “Нэг сая төгрөг өг” гэдэг юм байна. Нэг саяыг өгч чадахгүй гэж байж 500 мянган төгрөг өгөхөөр болсон. Тэр оройдоо Алтанзул “Та нар мөнгөө бэлд. Маргааш зааж өгнө” гээд явсан.
Маргааш нь уулзахад “Бие өвдөөд байна. Зааж өгч чадахгүй нь” гэж худлаа яриад суучихсан. Гэтэл ширээн дээр нь миний охины хүүхдийн мөнгөний дэвтэр нь харагдсан. Тухайн үед Алтанзул “Би танай охиныг авч яваагүй. Байгаа газрыг нь мэднэ” гэдэг байсан юм. Гэхдээ бид хэл ам хийлгүй “Чи гуравхан сартай хүүхдийг нь бодооч” гэж гуйж байгаад заалгахаар болсон.
“Мөнгөний дэвтэр нь байгаа юм чинь үнэмлэх нь байгаа биз дээ. Үнэмлэхийг нь өгчихөөч” гэхэд нүүрсний барьцаанд тавьсан  байсан. “Би хөдөлж чадахгүй байна. Энэ хулгайч намайг зодчихсон” гээд хүүхэд рүүгээ заагаад “Нүүрсний айлыг зааж өг” гэсэн. Хүүтэй нь хамт явж байхад “Хар гай чинь хэрэггүй гээд байхад” гээд эхийгээ баахан харааж байж нүүрсний айлаа зааж өгсөн юм. Үнэмлэхийг авчихаад эргээд очиход бас л босч ирээгүй.
-Цагдаад  аваачиж өгч болоо­гүй юм уу?

-Цагдаа нар тавиад л явуулчихна шүү дээ. Өөрсдөө учраа ол гэж байгаа юм шиг энэ хүнийг дагаж яваад охиныхоо байгаа газрыг заалгаж ав гэж байгаа хүмүүс чинь...

Бид бүр аргаар бараад нөгөө Уянгаа гэдэг охинд дахиад хандсан л даа. Тэгэхэд “Алтанзул халаасны хулгайч нартай их нийлдэг юм. Тэд охины чинь байгаа газрыг мэдэж л байгаа” гээд халаас ухдаг жаахан бандийг зааж өгсөн юм. Талийгаач бид хэд “Улаанбаатар” зочид буудлын хажууд суудаг Цагдаагийн хэлтсийнхэнд хан­даж, учир байдлаа хэлж, нөгөө хүүг олж өгөхийг гуйсан. Харин тэр хоёр цагдаа ажилдаа маш хариуцлагатай хандаж, халаасны хулгай хийдэг хүүг олж, охины хаана байгаа газрыг хэлүүлсэн. Би тэр хоёр цагдаад маш их баярлаж явдаг. Нөгөө хүүг цагдаатай хамт аваад явсан. Дарь-Эх өгсөөд Бэлх, Сэлх хоёрын дунд лагер гэхэд арай биш тийм гудамжгүй газар очсон. Хашаан дотор гурван гэр байсны голд нь манай охин байсан юм билээ.
Тэр гэрийг зааж өгчихөөд нөгөө хүү гүйгээд явчихсан. Хэрэв тэр хүүг зааж өгсөн гэдгийг мэдвэл бараг ална гэх байлгүй. Бид голын гэрт нь очиход гэрэлтэй мөртлөө цоожтой байсан. Хажуу талын гэрээс нь нэг хүн гарч ирээд “Юун хүмүүс, яах гэж яваа юм” гэхээр нь түүнээс “Охиноо хайж явна, гурван сартай хүүхэд нь хэцүүдээд байна” гээд гуйсан.
Нэлээд гуйсны эцэст “Нялх хүүхдийг чинь бодоод хэлж өгье. Дөнгөж сая эндээс аваад явсан” гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс хоорондоо маш шуурхай мэдээлэл дамжуулж байгаа биз. Тэр хүн байгаа газрыг нь хамт явж зааж өгөөд биднийг дотогш орохоос өмнө явсан. Хүн бүр л айдаг юм билээ. Дамбадаржаа орчимд тал хашаатай улаан хүрэн тоосгон байшинтай  айлд яваад ороход гур­ван залуу хоёр, хүүхэн орилолдоод дайрсан.
Бид хамгаалагчгүй, цагдаагүй явсан бол яаж ч мэдэх юм билээ. “Охиноо хайж явна” гээд хэрүүл хийж байтал үүдний өрөөний булангаас “Ээжээ” гээд орилж байгаа юм. Охин гэрээс гарсан хувцастайгаа газар эвхрээд хэвтчихсэн, хажууд нь нэг залуу тамхи татаад сууж байсан. Нөгөө хүмүүс нь “Энэ муу гичий, гэр зааж өгсөн байна. Утастай байсан юм уу” гээд л баахан хараасан.
Цагдаа байхгүй бол бид охиноо авч чадахгүй. Тэгээд охины хажууд хамт сууж байсан залууг нь баривчлаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн. Ингэж бид охиноо 13 хоногийн дараа олсон.
-Цагдаагийн байгууллагад хандсан биз дээ. Охиныг чинь хүчирхийлж байсан хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ?

-Баянзүрх дүүргийн Цагдаа­гийн хэлтэст гомдол гаргасны дараа энэ хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн. Анх энэ хэргийг шалгаж байхад “Алтанзул, Бүлтүүш хочит Бат-Эрдэнэ, Ажийням нар хүч хэрэглэж, энэ охины биеийг үнэлүүлдэг байсан” гэж 2-3 хүн гэрчилсэн. Эхний байцаалтаар өөрсдөө хэргээ хүлээсэн учраас тэднийг дөрвөн сар хорьсон. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй гэнэт суллаад, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэргийг хаасан байсан.
-Яагаад?

-Мэдэхгүй. “Бодит гэрчтэй, сэжигтнүүд өөрсдөө хэргээ хүлээ­чихээд байхад яагаад хэрэгсэхгүй болгодог юм бэ” гэхэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн байцаагч Сугар “Хүний наймаа хийсэн гэдэг нь тогтоогдсон боловч энэ хүмүүс танай хүүхдээс ашиг олсон нь тогтоогдохгүй байгаа учраас хаасан” гэж байгаа юм. Энэ одоо юу гэсэн үг юм бэ. Гэхдээ бид баахан хөөцөлдөж байж дахин хэрийг сэргээхэд нөгөө хэрэгтнүүдийн талын хүмүүс гэрч болж мэдүүлэг өгсөн байсан. Тухайлбал, тэнд байсан хүмүүсийн эгч Бямбатуяа гэдэг эмэгтэй зодуулчихаад хэвтэж байсан миний охиныг нэмж зодчихоод гарч явдаг байсан гэсэн. Гэтэл тэр эмэгтэй гэрч болж, “Энэ өөрийнхөө дураар биеэ үнэлдэг байсан. Гэр рүүгээ яв гэхээр явдаггүй” гэж мэдүүлэг өгсөн байгаа юм.
-Охин тань бүтэн гурван жилийн хугацаанд хэд хэдэн удаа хаяг тогтоох төвд баривчлагдаж ирсэн байж яагаад гэрээ зааж өгч, гэр рүүгээ явж болоогүй юм бол?

-Хүн бүр л ингэж асуудаг. Арга зальтай хүмүүс үүнийг эргүүлэн ашиглаж, миний охи­ныг өөрийнхөө дураар биеэ үнэлдэг болгож байгаа юм. Хүний наймаачид охидыг маш аймшигтай тамлаж, зодож, сүрдүүлдэг. Манай охин хүний наймаачдын гэрт гурван жил хоригдож байхад нь нэг охины гэр бүлийг яг манайх шиг болгосон. Тэр охиныг манай охин шиг гэртээ хорьж, өөрт нь хэлж байгаад гэр бүлийг нь сүйтгэсэн байгаа юм.
Охиных нь нүдэн дээр аав, ээж нь нас барж, эгчийг нь зодож, хүчирхийлсэн байдаг. Гэр бүл нь нүдэн дээр нь сүйрч байгааг харж тэсээгүй охин сүүлдээ судсаа ханаад нас барсан байгаа юм. Тэнд байсан охидод “Хэл ам хийж, зугтах юм бол гэр бүлийг чинь ийм болгоно шүү” гэж дарамталдаг байсан гэсэн. Ийм нөхцөлд юу гэж гэр рүүгээ зугтаж, гэр бүлээ сүйрүүлэхийг хүсэх юм бэ. Энэ бодитой жишээ гэдгийг манай гэр бүлд тохиолдож байгаа үйл явдлаас харж болно.
-Алтанзул гэдэг эмэгтэй танай гэр бүлийн эсрэг гомдол гаргаж, хэрэг үүсгэсэн гэдэг байх аа?

-Тийм. Энэ аймшигтай хүмүүс манай гэр бүлийн эсрэг хэрэг үүсгэж байсан хүмүүс шүү дээ. Гэхдээ бид Алтанзулыг зодоогүй гэдгийг нотлох зураг байсан. Ийм зураг байсаар байтал биднийг гүжирдэж байгаа юм. Хамгийн гол нь тэр зургийг хоёр жилийн дараа архив ухуулж байж олсон. Одоо энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсан.
-Талийгаачийг охиноо хү­чиндсэн гэдэг асуудал яригдаж байсан?

-ДНК-ийн шинжилгээгээр тийм зүйл болоогүй гэдгийг нь нотолсон шүү дээ. Хүний наймаачид хүнийг яаж ч гүжирдэж, гүтгэж, хөнөөж чадна. Энэ хэргийн үеэр миний нөхөртэй нийлээд дөрвөн хүн нас барлаа. Одоо хэргийг бодитой мэдэж байгаа хүмүүс гэвэл хүү, охин бид гурав л үлдэж байна. Охины минь биед учирсан шарх, сорви нь одоо ч арилаагүй. Тэд эмзэг бүлгийн хэл ам хийх чадваргүй, хүчин мөхөс тийм хүмүүсийг сонгодог. Манайх бол эмзэг бүлгийн айл. Талийгаач маань хөгжлийн бэрхшээлтэй. Манайд ах дүү, хамаатан садан ховор л доо.
-Талийгаач хөшөөний хажууд сууж байхдаа зулын гол болно гэж байсан санагдаж байна?

-Хөшөөний хажууд суухдаа манай хүн гэрээслэл бичсэн. Тэр гэрээслэлдээ хүний наймаа Монголд цэцэглэж байна. Ганц манай гэр бүл биш, олон айлын охид өртөж байдаг. Үүний эцсийг үзэж байж эндээс холдоно. Хууль хяналтынхан энэ хэргийн учрыг олж өгөхгүй бол Сүхбаатарын талбайд зулын гол болно гэсэн агуулгатай гэрээслэл бичсэн байдаг юм.
-Яг хэзээ нас барсан юм бэ. Үхлийн шалтгаан нь учир битүүлэг гэж байсан?

-Аравдугаар сарын 24-нд гэртээ нас барсан байсан. 19 цаг гэж гэртээ орж ирэхэд шалан дээр уначихсан байсан юм. Манай хүний гадагшаа гарахдаа өмсдөг гутал хойморт байсан. Гутлаа хэзээ ч тийм дээр тайлдаггүй. Гар нь ямар нэгэн зүйлд цохигдсон юм шиг, шалбарсан байсан. Тэр үед хүүхдүүд энэ тухай хэлж байсан ч гэсэн би амийг аврах гэж сандраад анзаараагүй. Үнэхээр учир битүүлэг хэрэг. Би манай нөхрийг охиныхоо хэргийг задлах гэж байна гэдэг шалтгаанаар хүний наймаачид хөнөөсөн байх гэж боддог. Манай хаалгыг байнга нүдэж, “Хаалгаа онгойлго, хулгайчууд аа” гэж шөнө дууддаг. Янз бүрийн зүйл цацдаг, улаан мах хашаа давуулж шиддэг байсан. Ийм дарамт байнга ирдэг байсныг хөршүүд маань ч батална. Манай гэрийнхэн дотроос зодуулаагүй хүн гэж байхгүй. Намайг ажлаасаа тараад явж байхад машинаас хүмүүс бууж ирээд л үг дуугүй зодож байсан. Ийм байдалтай үнэхээр хэцүү байна.
-Охин чинь одоо гэртээ байгаа юу?

-Байгаа. Дүү нар нь бас л охид. Би айж л байна. Ажил хийхэд хүртэл хүндрэлтэй байна. Манайх уг нь гоо сайхны салонтой, тодорхой бизнес эрхэлдэг байсан юм. Хүний наймаачид гэдэг чинь зуучих юм бол тэр гэр бүлийг заавал сүйрүүлж байж л санаа нь амардаг юм шиг байна.
КИНО ҮЗЭХ ХЭСЭГ ДЭЭРХ СУРТАЛЧИЛГААГ ҮЗСЭН КИНОНЫХОО ТООГООР ДАРЖ
БЛОГОО САНХҮҮЖҮҮЛНЭ ҮҮ.

Share this article :

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Name/URL Эсвэл Anonymous-ыг сонгоно уу.

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. WWW.MARGAD.TK - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by Blogger